Шууд Chart

Нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

2019-03-18 12:54:32

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Манай газраас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 937 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношлогооны клиникүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 123 эмнэлэг хамрагдаж, эмнэлгийн анхан шатны бүртгэл хөтлөлт хангалтгүй, эмчилгээний үр дүнг тооцож ажилладаггүй, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эмнэлгийн үйлчилгээнд баримтлан ажиллах стандарт, шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагыг 37  эмнэлэгт хүргүүлсэн.

Мөн гахай, тахиа, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, агуулах, хоол үйлдвэрлэл, худалдааны газруудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын төлөв байдалд хамтарсан хяналт хийсэн. Улаанбаатар хотод нийт 33 км урт үерийн далан, 109.6 км урт үерийн суваг, 6 ширхэг тосох байгууламж байна.

Нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна. Мөн 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаагаас гадна үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын, 26784 хүн өртөж болзошгүй байна” гэлээ. 


Нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй