Шууд Chart

Төрөлт 1.1 хувиар нэмэгджээ

2019-03-18 13:07:40

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ оны эхний 2 сарын өвчлөл, эндэгдлийн талаар товч мэдээлэл хийсэн. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Нийслэлийн хэмжээнд 6133 эх амаржиж, 6175 хүүхэд төрсөн байна. Төрөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 төрөлтөөр буюу 1.1 хувиар нэмэгдсэн.

Нийслэлийн хэмжээнд нийт 1340.3 мянган үзлэг хийгдсэн ба нийт үзлэгийн 49.8 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Нийт үзлэгийн 33.6 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 44 хувийг өвчний учир амбулатори, 13 хувийг гэрийн идэвхтэй хяналт, 8.9 хувийг диспансерийн хяналтын үзлэг, 0.6 хувийг гэрийн дуудлага тус тус эзэлж байна. Оны эхний 2 сарын байдлаар халдварт өвчний 3489 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 24.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 тохиолдол буюу 0.6 хувиар буурчээ.

Энэ сарын 11-ний байдлаар нийт амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 4.5 байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажилласны үр дүн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд галзуу, хачиг, бэтэг өвчний хяналт сэргийлэлт сэдвээр дүүрэгчилсэн гардан үйлдлийн сургалтыг зохион байгуулж, 102 эмч, мэргэжилтнийг хамрууллаа” гэв


Төрөлт 1.1 хувиар нэмэгджээ  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй