
Тусгай олимпийн наадмын дөрөв дэх өдрийн өрсөлдөөн өрнөж байна. Дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин АНЭУ-д цуглараад байгаа билээ. Тэмцээн Абу Даби болон Дубай хотод хуваагдан зохион байгуулагдаж буй.
Монголын анхны алтан медальтан Дубай хотоос төрлөө. 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Элбэрэлт өнөөдөр амжилттай уралдаж, алтан медаль хүртсэн юм.
Тэрбээр өчигдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж, цагаасаа өмнө гарсан тулд медальт байранд шалгарч чадалгүй хүндэтгэлийн медаль хүртсэндээ сэтгэл дундуур байсан. Гэвч өнөөдөр алдаагаа засч, ийнхүү Тусгай олимпийн наадмын алтан медальтан болж зорилгоо биелүүллээ.
Эмэгтэйчүүдийн 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Э.Гүнжсүрэн шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр өчигдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд шагналт тавдугаар байрт орсон билээ.
Дашрамд дуулгахад, Маргааш Б.Элбэрэлт эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө.
Монголын баг анхны алтан медалиа хүртлээ | ||
Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.