Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-03-19 09:39:11

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Ж.Бат-Эрдэнэ: УИХ-аас Засгийн газарт хариуцлага тооцдог, үүрэг даалгавар өгдөг механизм алга болчихжээ”, “Т.Аюурсайхан Швейцарийн банкнаас С.Баярцогтын оффшор бүс дэх таван дансны талаарх нотлох баримтыг авчирсан гэж худлаа ярив уу”, “Ардчилсан Монгол Улсад урсах цус, үхэх амины үнэтэй шударга ёс хэрэгтэй юм уу” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Буян” дагуулахгүй “бурхны ивээл”, “С.Дэмбэрэл: Хүн унаж болно, босох тэнхээтэй байх л чухал”, “Хээрийн түймэрт 1000 га газар өртжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Л.Жавзмаа: Тагнуулынхан миний хүүг анх барихдаа л дарамтлах хүн, өрөөг бэлдсэн байсан”, “Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газрыг “сэрээе”, “Г.Урнаа: Гэр бүлийн хоёр байгаадаа сэтгэл дүүрэн амьдрах учиртай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй