Шууд Chart

ӨНӨӨДӨР: Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2019-03-20 07:30:00

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 20-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Төрийн ордон

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

“Grand Circus” ресторан

08:00 цагт: Монголын мастер тогооч нарын холбоо болон Монголын тогооч нарын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй тогоочийн тангараг өргөх ёслол болно. Утас: 90090272

МУИС

09:00 цагт: Байгалийн ухааны сургуульд хими, физик, биологи, математикийн хөтөлбөрт суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилготой УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ажиллагаа болно. Утас: 99002019

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

09:00 цагт: Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, Мишээл”, “Драгон”, Зургаан буудлын “Оргил” салбарт явагдана.

нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

10:30 цагт: Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийнэ. Утас: 325044

Мэдээлэл технологийн үндэсний парк

11:00 цагт: Монголын Жижиг дунд бизнес эрхлэгчид болон Гарааны бизнес эрхлэгчдийг Азийн зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, зуучлах бодит боломж бүхий Экспортын хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон талаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 88015840, 99102837, 99109804

Нарантуул ОУХТ

11:30 цагт: ЦЕГ-аас "Нэг хором" өдөрлөг зохион байгуулна. Утас 90094400, 88096555

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Б.Цолмонгэрэл нарын хууль бусаар хөрөнгөжиж байгаа асуудлыг баримтаар дэлгэж, иргэн И.Энхсайхан мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Монголын залуучуудын холбооны байр

12:00 цагт: Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Наурыз-2019" казах ёс заншил сурталчлах өдөрлөг болно.

84 дүгээр сургууль

13:00 цагт: LEAD Mongolia хөтөлбөрийн Авилгатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багаас хэрэгжүүлж буй "Сайн сургууль" төслийн нээлт болно.

Шангри-ла зочид буудал

14:00 цагт: 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих, ажиллуулах гэрээнд гарын үсэг зурна.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв

15:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газрын харьяа НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн Газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийн болно. Утас: 99007969, 88249813, 86150069

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй