
Error loading player: No playable sources found
Тусгай олимпийн наадмын дөрөв дэх өдөр Монголын багт анхны алтан медалийг усан сэлэлтийн төрлөөс Б.Элбэрэлт авч ирсэн. Энэхүү баяр хөөр замхралгүй, өдөржингөө манай тамирчид төрөл бүрээсээ медаль хүртсээр байв. Харин орой эмэгтэйчүүдийн 100 метрт уралдсан Х.Балжинням алтан медаль авч, манай багийн хоёр дахь аварга төрлөө. Х.Балжинням өмнөх өдөр нь бөөрөнцөг шидэлтийн төрлөөр хүрэл медаль хүртээд байсан юм. Монголын Тусгай олимпийн наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь Х.Балжинням.
Бөөрөнцөг шидэлтийн төрөлдөө тактикийн алдаа гаргаж, хүрэл медаль хүртсэн ч гүйлтийн тэмцээндээ амжилттай оролцож хос медальтай эх орондоо харих нь ээ.
Тусгай олимпийн наадмаас Монголын багийн хоёр дахь алтан медалийг Х.Балжинням авлаа | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.