Шууд Chart

Монголын багийн Тусгай олимпийн наадмын медалийн тоог охид ахиуллаа

2019-03-20 12:07:32

Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдрийн орой боччегийн төрлөөр оролцож буй Э.Энхтуул, бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр оролцож буй Б.Мягмарнаран нар хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Монголчууд Абу Дабигийн Тусгай олимпийн наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. Монголын Тусгай олимпийн багт хөдөө орон нутгийн тусгай сургуулиас долоон хүүхэд багтсан бөгөөд тэдний хоёр нь Э.Энхтуул, Б.Мягмарнаран нар.

Э.Энхтуул Ховд аймгаас ирж оролцож байгаа бөгөөд, өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн боччегийн төрлөөр хичээллэж эхэлжээ. “Аймгаасаа аавтайгаа нийслэлд ирж бэлтгэл сургуулилтаа хийж байгаад наашаа ирсэн. Аав маань намайг хотод хүлээж байгаа” хэмээн ярьсан түүний хувьд Цэргийн баяраар аавдаа Тусгай олимпийн хүрэл медаль хүртэж бэлэг барилаа.

Б.Мягмарнаран Дарханаас Тусгай олимпийн наадамд оролцохоор сонгогдсон. Тэрбээр бадминтоны спортоор хичээллээд багагүй хугацаа болж буй. Энэ удаагийн Тусгай олимпийн наадамд ганцаарчилсан, хосын, дэмжин тоглогчтой төрөлд оролцохоор ирсэн. Хамгийн олон тоглолтыг хийх хүндхэн ачаа түүнд ногдоод буй. Гэвч амжилтаа ахиулж, медалийнхаа тоог нэмнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын багийн Тусгай олимпийн наадмын медалийн тоог охид ахиуллаа  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй