Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-03-21 09:26:35

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөшигийн хөндийн нисэх буудал нарны цахилгаан станцаар ажиллана”, “С.Эрдэнэ: Л.Болд манай намын гишүүнчлэлээс хасагдаагүй байгаа”, “Өмнөд Судан явж энхийг сахиулагч хүүтэйгээ уулзсан Л.Эрдэнэцогт: Суданд эмэгтэйчүүд нь хамаг ажлаа хийгээд, эрчүүд нь гараа хумхиад сууж байдаг юм шиг санагдсан” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Устай улс дэлхийн бодлогыг тодорхойлно”, “Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу”, “Д.Цэрэнсамбуу: Багш минь Монголын урлагт нэгэн үеийн “арслан” нь байсан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “ОУПХ С.Зоригийн аллагад гурван хүнийг хуурамчаар хэрэг хүлээлгэсэн гэж үзжээ”, “Ш.Гантулга: Н.Назарбаев огцорсон нь Монголын хувьд муу мэдээ, Орост ч ялгаагүй”, “Алдагдсан уран зургийн сураг буюу Ц.Элбэгдорж “сөрсөн базаа” хийх гэж оролдов” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “З.Энхболд: 400 орд нэг нэг эзэнтэй гэж үзвэл 400 эзний уурыг хүргэчихээд байна”, “С.Баярцогт: Швейцарийн тал ямар ч улстөрч, шударга тэмцэгчид материалыг өгөхгүй”, ““Гацуурт”-ын ордыг эзэмшигчид шүүхийн шийдвэрийг давж заалдах уу?” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй