
Дэлхий дахинд хамгийн хурдацтай хөгжиж буй спортын төрлийн нэг болох цахим спортоор Монгол баг, тамирчид чамгүй амжилт гаргаж байгаа. Тэгвэл “CSGO IEM Sydney – 2019” буюу “Counter-Strike: Global Offensive” тоглоомын Зүүн Азийн хаалттай шалгаруулалтад Монгол Улсаас дөрвөн баг оролцохоор болжээ. Зүүн Азийн хоёр дахь нээлттэй шалгаруулалтын гуравдугаар байрны төлөөх тоглолтод Монголын “IM11” баг Японы “mix0r” багийг 2:0 харьцаатай хожсоноор хаалттай шалгаруулалтад оролцох эрхээ авсан.
Тус хаалттай шалгаруулалтад нийт найман баг оролцох бөгөөд урилгаар шууд оролцох байсан БНСУ-ын “GOSU” баг тарсан тул хоёр дахь нээлттэй шалгаруулалтаас гурван багийг оруулахаар болсон юм. Ийн БНСУ-ын “MVP.PK”, Японы “Absolute”, Монголын “Storm Rider” гэсэн гурван баг урилгаар шууд орох эрхтэй болжээ. Мөн
Дээрх тэмцээний хаалттай шалгаруулалт маргааш эхлэх бөгөөд 24-ныг дуустал үргэлжлэх юм байна.Монголын дөрвөн баг Зүүн Азийн цахим спортын тэмцээнд өрсөлдөнө | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.