Шууд Chart

Европын холбоо "Google" компанид дахин торгууль тавилаа

2019-03-21 13:21:36

АНУ-ын технологийн тэргүүлэгч "Google" компанийг зах зээлийн давуу байдлаа хэтрүүлсэн, интернет сүлжээн дэх зар сурталчилгааны өрсөлдөөнийг боогдуулсан гэж Европын комисс буруутгажээ. Тус компанийг нийт 1.7 тэрбум доллартай тэнцэх еврогоор торгож буй юм байна. 

Тодруулбал,  "Google" компани хайлтын хэсгээ түнш байгууллагуудын веб сайт дахь зар сурталчилгаатай холбосон байдаг. Интернет хэрэглэгч тэр хэсэгт дарж сурталчилгааг харсан тохиолдолд  "Google" дундаас нь шимтгэл авч ашиг хүртэнэ. "Google" ийм төрлийн үйлчилгээгээрээ зах зээлд тэргүүлж байгааг хэвлэлүүд бичиж байна.

Тус компани 2006-2016 онд сурталчилгаа нийлүүлэгчдийг өрсөлдөгч компанийн хайлтын системд зар сурталчилгаа явуулах боломжгүй болгож хязгаарласан гэж Европын комисс үзэж байна.

Бүсийн удирдлагаас АНУ-ын интернет технологийн компанийн эсрэг арга хэмжээ авах болсон. Өнгөрөгч 2018 онд "Google" андройд гар утсанд хайлтын системээ байрлуулснаар хүмүүсийн өөр хайлтын систем ашиглах боломжийг хаасан, өрсөлдөөнгүй бизнес хийсэн гэж буруутгаж, таван тэрбум долларын торгууль тавьсан байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Европын холбоо "Google" компанид дахин торгууль тавилаа  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй