Шууд Chart

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон улсын Нагояагийн аж үйлдвэрийн их сургуулийн судлаачдыг хүлээн авч уулзав

2026-09-01 10:45:06

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын Нагояагийн Аж үйлдвэрийн Их сургуулийн Ерөнхийлөгч, хатагтай Такаги Хироэ тэргүүтэй судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Tөрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол орны эрс тэрс уур амьсгал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн салбарын шинэ хөгжилд техник, технологийн дэвшлийг ашиглах, салбарын бодлого боловсруулахад шинжлэх ухаанд тулгуурласан үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл ашиглах хэрэгцээ шаардлага байгаа талаар онцоллоо.

Япон Улсын Нагояагийн Аж Үйлдвэрийн Их Сургуулийн судлаачдын зүгээс жижиг хэмжээтэй CO₂ (нүүрстөрөгчийн хий) хэмжигч төхөөрөмжийг танилцуулсан бөгөөд Япон Улс болон Вьетнам Улсад туршин хэрэгжүүлж буй талаар дурдлаа. 
Мөн дээрх төхөөрөмжийг ашиглан Монгол орны бүс нутгийн онцлогийг харгалзан, бэлчээрийн болон хөдөө аж ахуйн эдэлбэр газрын нүүрстөрөгчийн хийг харьцуулан хэмжих судалгааг хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг харилцан солилцох боломжтой талаар хэлэлцэв. 

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэхүү төхөөрөмжийг цаашид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт судалгааны зорилгоор турших, түүнчлэн нүүрстөрөгчийн хийн ялгарлыг буурах чиглэлээр судалгаа, туршилтыг ажлыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон улсын Нагояагийн аж үйлдвэрийн их сургуулийн судлаачдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 37 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй