Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн салбаруудын хамтарсан "Гүүр" сургалт, дадлага хоёр дахь жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо.
"Гүүр" хамтарсан сургалт, дадлага нь хоёр орны нутаг дэвсгэрт хоёр үе шаттай зохион байгуулагддаг бөгөөд эхний шатны онолын сургалт өнгөрсөн зургаадугаар сард БНСУ-д амжилттай явагдсан бол дараагийн шатны практик дадлага энэ сарын 6-20-ны өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдах гэж байна.
Хамтарсан сургалт, дадлага эхлэх гэж буйтай холбогдуулан ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Мөнхбат нар БНСУ-ын Зэвсэгт хүчний инженерийн холбогдох удирдах бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, бэлтгэл ажлыг ханган, харилцан санал солилцож, шийдвэрүүдээ нэгтгэлээ.
Анх 2025 онд эхэлсэн "Гүүр"-ээр хоёр орны цэргийн инженерүүд гол мөрөн гатлах, хөвөгч гүүр тавих болон тэсрэх бодистой тэмцэх чиглэлээр онол, практикийн туршлага харилцан солилцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

| "Гүүр" сургалт, дадлага 2 дахь жилдээ хэрэгжинэ | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.