Шууд Chart

Шинэ Зеландад цэргийн зориулалтын бүх төрлийн хагас, дайралтын автомат бууг хориглолоо

2019-03-21 13:32:28

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн пүрэв гарагт улс орныхоо нутаг дэвсгэрт автомат болон хагас автомат бууны эргэлт, ашиглалтад хориг тавилаа. Шинэ Зеландын Засгийн газрын сайтад энэ тухай мэдээлсэн байна.

Мэдээлэлд “Даваа гарагт Крайстчерч хотод болсон аймшигт алан хядах ажиллагаанаас 72 цагийн дараа Сайд нарын танхимаас хуулиа эргэн харах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Харин одоо энэхүү халдлагаас зургаа хоногийн дараа бид Шинэ Зеландад цэргийн зориулалтын бүх төрлийн хагас, дайралтын автомат бууг хориглож байгаагаа зарлаж байна” гэжээ. 

Түүнчлэн хоригт цэргийн загварын хагас автомат зэвсэг хийж болох хэрэгслүүд, том хэмжээний магазин зэргийг оруулсан байна. Үүнээс гадна Шинэ Зеландын Засгийн газар ийм төрлийн зэвсэг эзэмшигчдээс зэвсгийг нь худалдан авах схемийг боловсруулах даалгавар гаргажээ.

Харин фермүүдэд хор хөнөөлт амьтадтай тэмцэх зориулалттай зэвсэг, мөн зэвсэгт хүчний төлөөлөгчдийн хэрэгслүүд, спорт буу зэргийг ашиглахад хориг тавиагүй байна.

Шинэ Зеландын Засгийн газар хориотой зэвсгийг ашиглахгүй байх шилжилтийн арга хэмжээ авсан юм. Тухайлбал, зэвсэг худалдан авах нөхцөлийг зарлахаас өмнө цэргийн загварын автомат болон хагас автомат буу эзэмшигчдийг цагдаагийн газарт зэвсгээ нэн яаралтай авчирч өгөх, аваачиж өгөхөөсөө өмнө урьдчилан мэдэгдэхийг уриалсан байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Шинэ Зеландад цэргийн зориулалтын бүх төрлийн хагас, дайралтын автомат бууг хориглолоо  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй