
Умард Солонгосын цөмийн туршилтын талбайн ойролцоо газар хөдөллөө. Тодруулбал, Хамгён-Пукто мужийн Пунгери гацаанд орших цөмийн туршилтын талбайгаас нэг километрийн зайд 2.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлт нь цөмийн туршилтаас болоогүй, байгалийн гаралтай гэж шинжээчид мэдээлж байна. Газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байрласан гэж "ТАСС" агентлаг мэдээллээ.
Энэ хэсэгт өнгөрсөн 2017 оны есдүгээр сард хамгийн сүүлчийн буюу зургаа дахь атомын бөмбөгийн туршилтыг хийж байсан юм. Тэгвэл энэ туршилт хийгдсэн газраас нэгхэн километрийн зайд газар хөдлөлт болжээ.
Умард Солонгос улс 2018 оны тавдугаар сард цөмийн зэвсэггүй болгох ажлын хүрээнд энэ цөмийн туршилтын талбайг буулгана гэж мэдэгдэж байсан юм.
Умард Солонгосын цөмийн туршилтын талбайн ойролцоо газар хөдөллөө | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.