
Орос-Хятадыг Амар мөрний төмөр замын гүүрээр холбох ажил өнөөдөр албан ёсоор дууслаа. Хятадын Хэйлуцянь мужийн засаг захиргааны мэдээлснээр Оросын мэргэжилтнүүд сүүлчийн ган дам нурууны ажлаа хийж дуусгасан гэжээ. Инженерийн ажил амжилттай явагдсан тухай “Россия 24” теле суваг мэдээлж байна.
"Нижне-Ленинское-Тунцян"-ийг холбосон энэ гүүр нэг жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орно. Гүүрийн урт 2.2 километр. Үүнээс 300 гаруй метр нь Оросын хэсэг, 1.8 километр нь Хятадын хэсэг юм байна. Жилд 21 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай.
Энэ гүүрээр Хятад руу төмрийн хүдэр, нүүрс, эрдэс бордоо, ойн бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүнийг экспортлохоор төлөвлөж байна. Хил дамнасан энэ гүүрийн ажлыг Хятадын тал дөрвөн жилийн хугацаанд барьсан юм.
Гүүрийн барилгын ажлын гэрээ 2013 онд хийгдэж, анхны өртгөөр есөн тэрбум рубль гэж тооцоолж байв. Гэхдээ барилгын явцад ажлын өртөг 15-20 хувиар нэмэгджээ.
Орос-Хятадыг Амар мөрний төмөр замын гүүрээр холбох ажил дууслаа | ||
Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.