
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоног пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана гэж заасан байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 60 байршилд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио ажилладаг. Зарлан мэдээлэх дохио нь 1.7-2.5 км-т сонсогддог билээ.
Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулах үеэр МҮОНРТ-ийн хамт олон нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцлоо.
.
МҮОНРТ-ийн хамт олон зарлан мэдээлэх дохионы сургуулилтад хамрагдлаа | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.