Шууд Chart

Бразилийн Ерөнхийлөгч асан Мишел Темерийг баривчиллаа

2019-03-22 12:05:38

Бразилийн Ерөнхийлөгч асан Мишел Темер баривчлагдлаа. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэрбээр авлига, хээл хахуулын улмаас пүрэв гарагийн өглөө баривчилсан байна. Мишел Темерийг Сан Пауло дахь гэрт нь хорьж байгаад, Рио Де Жанейро дахь цагдаагийн төвд шилжүүлжээ. Түүнийг баривчлагдсаныг хуулийн зөвлөх нь баталсан байна.

Бразилийн эрх баригчдын явуулж байгаа авлигын эсрэг ажиллагааны хүрээнд түүнээс гадна Бразилийн Эрчим хүчний сайд асан Морейра Франко, Бразилийн Ерөнхийлөгч асан Дилма Русефийн үед иргэний нисэхийн асуудал хариуцсан сайд байсан мөн Мишел Темерийн үед Хөдөлмөрийн сайд, Ерөнхийлөгчийн ордны Хэрэг эрхлэх дарга байсан Елизе Падила нарын эсрэг баривчлах тогтоол гарсан байна.

Прокурорын газраас энэ удаагийн баривчилгаа "Ангра" гэдэг цөмийн станцын барилгын ажилтай холбоотой авлигын хэргээс үүдэлтэй гэснийг хэвлэлүүд иш татан мэдээлж байна.

Ерөнхийлөгч асан Мишель Темерийн хувьд хуулийнхан түүнийг 10 өөр хэргээр шалгаж байна. Эхэндээ түүнийг мөнгө угаасан гэдэг шалтгаанаар мөрдлөгө шалгалт эхэлж байсан бол дараагаар нь Бразилийн төрийн өмчит Петробрас газрын тосны компанитай холбоотой авлигын хэргийг илрүүлэхээр болж шалгалтыг өргөжүүлсэн байдаг байна. Сүүлийн энэ хэрэгт Бразилийн Ерөнхийлөгч асан Лула Да Силва, Дилма Русеф нар ч мөн холбогдсон байна. 

36 дахь Ерөнхийлөгч Русефийг огцорсны дараа Ерөнхийлөгч болж, 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэл үүргээ гүйцэтгэсэн Мишел Темерийг 2017 онд авлигын хэрэгт буруутсан ч парламентийн доод танхимаас нь хориг тавьж хэргийг зогсоож байсныг хэвлэлүүд сануулж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Бразилийн Ерөнхийлөгч асан Мишел Темерийг баривчиллаа  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй