
Японд далайн усны түвшин огцом нэмэгдсэнээс болж Нагасаки хотын зарим хэсэг усанд автжээ. Пүрэв гарагийн орой далайн түвшин огцом нэмэгдэж эхэлсэн байна. Өнөө өглөө 9 цагт огцом түрлэг болж болзошгүй байсан тул сэрэмжтэй байхыг албаныхан оршин суугчдад сануулжээ.
Агаарын даралт болон бусад хүчин зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалан хэдэн минутын туршид далайн түрлэг болсон байна. Нагасаки боомтод энэ үзэгдэл пүрэв гарагийн 20:00 цагийн үед ажиглагдсан гэж Орон нутгийн цаг уурын ажиглалтын газар мэдээлж байна. Мөн далайн түрлэгтэй зэрэгцэн усны түвшин нэг метр хүртэл нэмэгдэж, хотын зарим хэсэг усанд автсан байна.
Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр усны түвшин зарим газарт 30 см гүн байжээ. Цаг уурын байгууллагынхан усны түвшин дахин нэмэгдэж үер болвол боомтод нь зангуугаа буулган байрлаж байгаа усан онгоцууд болон хотын нам дор газрыг автуулсан үер усны нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэж анхааруулж байна.

Нагасаки хотын зарим хэсэг усанд автжээ | ||
Үзсэн: 2853 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.