Шууд Chart

Дональд Трамп Оросын талтай хуйвалдсан эсэх нь тогтоогдсонгүй

2019-03-25 11:18:50

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан явуулсан мөрдлөгө дууссан байна. Тус хэргийн мөрдлөгө шалгалтыг ахалж байсан Тусгай зөвлөх Роберт Мюллер эцсийн дүгнэлтээ ерөнхий прокурорт танилцууллаа. Зарим хэвлэлд түүнийг Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж мэдээлэл өгсөн гэж бичсэн байна. 

Дүгнэлтээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг энэ хэрэгт холбоотой эсэхийг тогтоон, түүнийг буруутай, буруугүйг тогтоогүй байна. Мюллерийн ахалж ажилласан энэ хэргийн талаарх тайлбарыг Ерөнхий прокурор конгресст мэдээлжээ. Мөн АНУ-ын Хууль зүйн яамнаас энэ талаар ням гарагт “Тусгай зөвлөх Роберт Мюллерийн мөрдлөгө шалгалтаар Ерөнхийлөгчийнх нь сонгуулийн ажиллагаа Оросын талтай хуйвалдсан гэх баталгаа олдсонгүй” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ Ерөнхий прокурор Вилльяам Барр “Ерөнхий прокурорын орлогч хэргийн нотлох баримт Ерөнхийлөгчийг хууль ёсонд саад учруулсан гэдгийг батлах хангалттай баримт биш байна гэдгийг тогтоосон” гэж хэлсэн байна.

Хэргийн мөрдлөгө шалгалтын талаарх албаны хүмүүсийн мэдэгдлүүдийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн ажлын гишүүдээс нь “Оросын талтай үгсэн хуйвалдаж, хууль ёсыг гажуудуулсан зүйл байсангүй” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Мөн энэ хэргийн мөрдлөгө шалгалтыг “Чөтгөрийн ан”, “Бүтэлгүйтсэн хууль бус доромжлол” гээд "Улс орон маань ийм зүйл үзэж туулна гэдэг ичгэвтэр хэрэг байлаа” гэж хэлжээ. Тэрбээр “Чөтгөрийн ан” гэдэг үгийг хэргийн мөрдлөгө эхлэх үеэс л хэлж байсан юм.

Харин сөрөг хүчин болох Ардчилсан намынхнаас “Гэхдээ Ерөнхий прокурор Ерөнхийлөгчийг хууль, шударга ёсыг хаан боогдуулсан байж болзошгүй гэдэг мэдээллийг няцаасангүй. Ерөнхийлөгчийг зөвтгөсөнгүй” гэж мэдэгдсэн байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Оросын талтай хуйвалдсан эсэх нь тогтоогдсонгүй  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-25 16:09
medeez zoriudaar hiisen huivaldaaniig Trump njcaaz chadsand bajr hurgie
Зочин [127.0.0.xxx] 2019-03-25 13:14
Ашгүйдээ. Америкийн эрх ашгийг боддог хүн шиг байгаа юм. Манай дарга нар шиг урвагчид биш

Бидэнтэй нэгдээрэй