Шууд Chart

Тайландын парламентийн сонгуульд цэргийн дэглэмийг дэмжигч улс төрийн нам тэргүүлж байна

2019-03-25 13:39:22

Тайландын парламентийн сонгуульд цэргийн дэглэмийг дэмжигч улс төрийн нам тэргүүлж байна. Таван жилийн өмнө цэргийн эрхтнүүд Тайландын төрийн эрхийг атгаснаас хойш анх удаа өнгөрөгч ням гарагт парламентийн сонгууль боллоо. Санал тоолох ажил үргэлж байгаа бөгөөд 90 гаруй хувийг тоолсон дүнгээр “Палан парачарат” гэдэг Тайландын одоогийн Ерөнхий сайд, цэргийн дэглэмийг дэмждэг, консерватив нам 7.6 сая санал авч, сөрөг хүчин болох “ПеюТаи” намаас хагас сая саналаар тэргүүлсэн байна.

“Тайландчуудын төлөө” гэж орчуулагддаг сөрөг хүчний “ПеюТаи” нам нь Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн үүсгэн байгуулсан нам юм. Таксин Шинаватраг Ерөнхий сайд байх үед хамтран зүтгэж байсан улс төрчид 2001 оноос хойших сонгууль болгонд ялалт байгуулж байсан юм. Одоогоор сонгуулийн дүнг зарлаагүй байна. Орон нутгийн цагаар даваа гарагт зарлах юм байна.

Урьдчилсан мэдээллээс харахад, цэргийн дэглэмийг дэмжигч улс төрийн нам нь одоогийн Ерөнхий сайдын удирдлага дор Засгийн газраа байгуулах эрхтэй болохоор байна. Цэргийн мэдэлтнүүдийн танхимын тэргүүн, 29 дэх Ерөнхий сайд, генерал Прают Чан Оча, 2014 онд Тайландын 23 дахь Ерөнхий сайд Таксин Шинаватрагг буулгасан төрийн эргэлтийг толгойлж байсан юм.

Гэхдээ одоогоор сонгуулийн дүн хараахан гараагүй гэдгийг бусад намыхнаас нь ч хэлж сануулж байна. Зарим хэвлэлд бичсэнээр цэргийн дэглэмийг дэмждэг энэ нам ижил байр суурьтай байдаг бусад намуудтайгаа хамтран эвслийн Засгийн газар байгуулах хувилбар ч байж болох юм байна.

Энэ удаагийн сонгууль парламентийн доод танхимын 500 гишүүн, дээд танхимын 250 гишүүнийг сонгоно. Үүнээс доод танхимын гишүүдийн тал нь буюу 250-ийг нь цэргийн үүрэгтнүүд томилоод буй юм байна.

Тайландын парламентийн сонгуульд 50 сая хүн санал өгөх эрхтэй. Ирц 64 хувьтай байжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Тайландын парламентийн сонгуульд цэргийн дэглэмийг дэмжигч улс төрийн нам тэргүүлж байна  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй