
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор Испанийн хаан VI Филиппт булаан эзлэлтийн үеэр испаничуудын үйлдсэн хэргүүдийн төлөө уучлалт гуйхыг шаардсан захидал илгээлээ.
“Эль Пайс” сонинд мэдээлснээр Мексикийн засаг захиргаа 500 жилийн өмнөх хэргийг сөхжээ. Испаничууд уугуул иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийнхээ төлөө уучлалт гуйх нь бүрэн эвлэрэх цорын ганц боломж гэж Лопес Обрадор үзсэн байна.
Испанийн Засгийн газраас энэ захидалд харамсаж байгаагаа илэрхийлээд одоогийн Мексикийн газар нутагт испаничууд очсон үйлдлийг орчин цагийн төсөөллөөр үнэлж болохгүй гэжээ.
Мексик улс Испаниас уучлалт гуйхыг шаардлаа | ||
Үзсэн: 1421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.