Шууд Chart

Британийн нэг сайд, хоёр дэд сайд огцрох хүсэлтээ гаргалаа

2019-03-26 13:46:57

Их Британийн Бизнес, аж үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн дэд сайд Ричард Харрингтон, Ойрх Дорнод, Хойд Африкийн асуудал эрхэлсэн сайд Алистер Берт, Эрүүл мэндийн дэд сайд Стив Брайн нар Брекситийг тойрсон асуудлаас болж огцрох өргөдлөө өглөө.

Гурван улс төрч энэ сарын 27-нд хэлэлцэх асуудлыг парламент өөрөө тодорхойлох, Брекситтэй холбоотой үйл ажиллагааны хувилбаруудад санал өгөх эрх олгохыг шаардаж байсан юм. Парламентаас ийм өөрчлөлтийг дэмжиж, харин Британийн Засгийн газраас үүнийг эсэргүүцжээ. Тиймээс намын зарчмын дагуу ХаррингтонБертБрайн нар огцрох өргөдлөө өгсөн байна.

Британийн парламентын гишүүд энэ сарын 27-нд Брекситтэй холбоотой цаашдын үйл ажиллагааны хувилбар бүрээр санал хураалт явуулах эрх олгохыг шаардаж байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Британийн нэг сайд, хоёр дэд сайд огцрох хүсэлтээ гаргалаа  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй