
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал болж, Палестины "хамас" бүлгийг зэмлэн буруутгасан байна. Хуралдаанд үг хэлсэн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай зохицуулагч Николай Младенов талуудыг бие биеэ өдөөн хатгахгүй байхыг хүсчээ.
Тэрбээр “Сүүлийн хоёр хоног биднийг дайны ирмэгт ямар ойрхон байгааг харууллаа” гэж ярьжээ. Мөн НҮБ-ын тусгай зохицуулагч, "хамас" бүлэг Израйлийн тал руу пуужин харваж байгаа нь сөргөлдөөнийг дэвэргэх эрсдэл дагуулж байна гэсэн байна.
Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүд Газын зурвасыг хариуцдаг "хамас" бүлгийг буруутган шүүмжилсэн байна. НҮБ дахь Израйлийн элчин төлөөлөгч, "хамас" бүлгээс харвасан пуужингуудын нэг гэрийнх нь ойр унаж цохилт өгсөн гэж ярьжээ. Гэхдээ эсрэг талд нь дутахааргүй олон гишүүн Израйлийн талыг олон улсын хууль дүрмийг сахих хэрэгтэй гэсэн байна.
“Израйлчууд булаан эзэлсэн газар нутгууддаа хууль бус үйл ажиллагаа явуулж, Палестины талын барилга байгууламжуудыг сүйтгэж байна” гэцгээжээ.
Үүнээс гадна Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутгаар хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг авч хэлэлцээд, Европын холбоог төлөөлсөн гишүүдээс гадна өөр хэд хэдэн гишүүн, ямар ч байдлаар бай нэг талыг барьж гаргасан хилийн өөрчлөлт олон улсын хууль дүрмийн эсрэг үйлдэл болдог гэсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл "Хамас" бүлгийг зэмлэн буруутгалаа | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.