
Норвегийн Мёре-ог-Ромсдал мужийн эргийн ойролцоо бямба гарагт осолдсон “Викинг Скай” хөлөг онгоцны хөдөлгүүр тосны түвшин бага байснаас болж зогссон гэсэн дүгнэлтийг Норвегийн тэнгисийн хөдөлгөөний агентлагаас мэдээлжээ.
Тосны түвшин зохих хэмжээний хамгийн доод үзүүлэлтийг зааж байсан ч хөлөг онгоц далайд гарч, үүний улмаас осолдсон байна. Харин хөлөг онгоцыг эзэмшигч “Викинг Өүшн Круизес” компаниас “Викинг Скай” онгоцны хөдөлгүүрийг засварлаад ирэх дөрөвдүгээр сар гэхэд далайд дахин гаргана гэж тооцоолж байна.
Энэ сарын 23-24-ний өдөр Норвегийн баруун эрэгт “Викинг Скай” хөлөг онгоц осолдож, зорчигчдыг яаралтай аврах арга хэмжээ авсан юм. Хөлөг онгоцны хөдөлгүүрүүд хүчтэй шуурганы үеэр ажиллагаагүй болж, сууж явсан 1400 орчим хүний зарим хэсгийг нь нисдэг тэргээр аварсан. Үүнээс нэг хоногийн дараа хөлөг онгоцыг Норвегийн Молде эрэгт аваачсан билээ.
Хөлөг онгоцны хөдөлгүүрт тос бага байснаас осолджээ | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.