Шууд Chart

Энэтхэг улс хиймэл дагуулын эсрэг зэвсэг туршжээ

2019-03-28 10:52:15

АНУ-ын Агаарын цэргийн хүчний сансрын командлалаас Энэтхэг улс хиймэл дагуулын эсрэг зэвсэг амжилттай туршсан гэдгийг баталлаа. Энэ тухай командлалын орлогч, дэслэгч генерал Дэвид Томпсон мэдэгдсэн байна.

АНУ-ын Колорадо мужид орших "Бакли" агаарын цэргийн баазын алба хаагчид Энэтхэгийн пуужингийн туршилтыг судлаад байндаа амжилттай хүрсэн гэж дүгнэжээ.

Энэтхэг улс энэ сарын 27-нд хиймэл дагуулын эсрэг зэвсэг амжилттай туршиж, 300 километрийн өндөрт орших хиймэл дагуулыг оносон байна. Энэ нь Энэтхэг улсын хувьд том дэвшил болжээ.

Хиймэл дагуулыг онох зэвсгийг Энэтхэгийн Сансрын судалгаа, боловсруулалтын байгууллагын мэргэжилтнүүд бүтээсэн юм. Ерөнхий сайд Нарендра Моди шинжээчдийн гаргасан амжилтад баяр хүргэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Энэтхэг улс хиймэл дагуулын эсрэг зэвсэг туршжээ   
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй