Шууд Chart

“Марко Поло” дуурь Италид тоглогдоно

2019-03-28 11:25:34

Түүхэн дэх хамгийн алдартай аялагч буюу Италийн нэрт аялагч Марко Пологийн адал явдал, амьдралын тухай өгүүлэх “Марко Поло” дуурь Тус дуурийн ерөнхий продюсерээр Чэн Руй ажилласан бол Данийн театрын найруулагч Каспер Холтен найруулж, Германы хөгжмийн зохиолч Энойтт Шнайдер, Хятадын цомнолч Вэй Жин нарын олон улсын уран бүтээлчид хамтран амилуулсан юм.

Сонирхуулахад, Венецийн худалдаачин Марко Поло 1271 онд өөрийн эцэг, авга ах нарын хамт Азийг туулах домогт аялалд гарчээ. 24 жилийн урт аяныхаа дараа Поло Дорно зүгийн хотууд, соёл иргэншил, технологийн тухай тэмдэглэл үлдээсэн нь Европ хүмүүсийн хувьд анхных байлаа. Мөн тэд Монголын их хаан Хубилайн элчээр аялдаг байв. Ялангуяа залуу Марко Поло их хаантай илүү ойр байж Хятад болон Зүүн Өмнөд Азиар татвар хураагч, тусгай элчийн хувиар аялдаг байжээ. Их хааны түүнд олгосон гэрэгэ нь аялагчийг хааны агт морьд, буудаллах өртөөгөөр бүрэн хангадаг байсан гэдэг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Марко Поло” дуурь Италид тоглогдоно   
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй