Шууд Chart

Мозамбик улсад булчин задрах тахал гарлаа

2019-03-28 13:03:19

“Идай” хар шуурганы дараа Мозамбик улсад булчин задрах тахал гарлаа. Тус улсын засаг захиргаанаас энэ өвчний таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор зарласан байна.

Мозамбикийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Уссене Иссе "Бид булчин задрах тахал мөн болохыг тогтоосон. Эрүүл ахуйн нөхцөл алдагдсан. Усны асуудалтай нөхцөлд эрт, орой хэзээ нэгэн цагт ийм зүйл тохиолдох нь ойлгомжтой байсан” гэж мэдэгдсэн байна.

Мозамбик, Зимбабве, Малави улсыг дайран өнгөрсөн хар шуурганы улмаас булчин задрах тахал зэрэг халдварт өвчин дэгдэж болзошгүйг гурван улсын засаг захиргаанаас анхааруулж байсан юм.

Байгалийн энэ гамшигт 700 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй алга болсон. Шуурганы үеэр орон гэргүй болсон иргэд түр орогнох газарт толгой хоргодож, ундны цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд аж төрж байгаа юм.

Хүмүүнлэгийн хямралын ийм нөхцөлд булчин задрах тахал хурдацтай тархаж, шаардлагатай эмчилгээ хийхгүй бол хэдхэн цагийн дотор хүний аминд хүрч мэдэхээр байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байгалийн гамшигт өртсөн бүсүүдэд булчин задрах тахлын эсрэг 900 мянган тун вакциныг илгээжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Мозамбик улсад булчин задрах тахал гарлаа   
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй