
НҮБ-ын дэргэдэх Сирийн байнгын төлөөлөгч Башар Жаафари АНУ-ыг Израйль улсад хэдэн мужаа өгөх санал гаргалаа. Тэрбээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр Голаны өндөрлөгт Израйлийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай АНУ-ын шийдвэртэй холбоотой асуудлаар үг хэлэх үеэрээ “Израйль улсад Умард Каролинагаа яагаад өгч болохгүй гэж. Энэ улсыг дэмжмээр байгаа юм бол Израйлд хэдэн мужаа бэлэглэчихээч” гэж хэлжээ.
Түүнчлэн “Сирийн Голан бол манай газар нутаг. Бидэнд эргэж ирнэ. Тиймээс энэ нутаг хэзээ нэгэн цагт та нарынх болно гэж бүү төөрөлд” гэж Израйлийн төлөөлөгчид хандаж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 25-нд Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай хийсэн хэлэлцээрийнхээ хүрээнд Голаны өндөрлөгт Израйлийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн баримтад гарын үсэг зурсан юм.
АНУ-ын нэг талын шийдвэрийг зөвхөн Сири төдийгүй Арабын болон лалын улсууд, мөн ОХУ, Герман, Франц зэрэг улс эсэргүүцжээ. 1944 оноос хойш Сирийн эзэмшилд байсан Голаныг Израйль улс 1967 онд зургаан өдрийн дайны үеэр булаан авч, 1981 онд парламентаараа энэ газар нутгийг өөрсдийн эзэмшил гэсэн хууль баталжээ.
Харин энэ хуулийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар тогтоолоор хүчингүй гэж үздэг байна.
Башар Жаафари: АНУ-ыг Израйль улсад хэдэн мужаа өгөх санал гаргалаа | ||
Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.