
Европын зүг завиар явж байсан Ливийн цагаачид Газар дундын тэнгист осолджээ. Цагаачдад Туркийн ачааны хөлөг онгоцныхон тусалж, хөлгийнхөө тавцанд гаргасан боловч тэд баярлаж талархахын оронд хөлгийг барьцаалсан байна. Энэ талаар Британийн “Гвардиан” хэвлэлд тэмдэглэжээ.
Ачааны хөлөг онгоцны багийн гишүүд 108 хүний амийг аварчээ. Гэтэл цагаачид өөрсдийг нь Ливи руу буцаах гэж байгааг мэдмэгцээ хөлөг онгоцыг барьцаалан авч Мальт улсын зүг чиглүүлсэн байна.
Харин Мальт улсын зүгээс хөлөг онгоцыг эрэг дээрээ хүлээж авахгүй гэж мэдэгдлээ. Одоогоор хөлөг онгоц холбоо тасарсан, хөлгийн гишүүдийн байдал ямар байгаа тухай мэдээлэл алга байна.
Хамгийн сүүлд хөлгийн ахмад түгшүүрийн дохио өгсөн гэнэ. Италийн Дотоод хэргийн сайд Маттео Сальвини энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Энэ бол зовлон зүдгүүр үзсэн цагаачид биш. Жинхэнэ далайн дээрэмчид байна. Тэд Итали улсыг зөвхөн хоёр нүдний дурангаар л харах болно” гэжээ.
Ливийн цагаачид Газар дундын тэнгист осолджээ | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.