
Интерполын дарга асан Мэн Хунвэйгээс ял асууна гэсэн шийдвэр гарсны дараа Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам төрийн өндөр албаны хүмүүсээ дахин шалгана гэж мэдэгдсэн байна. Мөн “Хятадын коммунист намыг үл хүндэтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж анхааруулжээ.
Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам лхагва гарагийн үдээс өмнө “Мэн Хунвэйг мөрдөж шалгасны дүнд түүнийг Төрийн сангаас их хэмжээний мөнгө завшиж, эрх мэдлээ урвуулан ашигласан, намын шийдвэрийг дагахаас татгалзсан болохыг тогтоосон. Тэрбээр намаасаа хөөгдөж, Нийгмийн аюулгүй байдлын яамны орлогч сайдаас огцорсон” гэж мэдэгдээд байсан юм.
Ингээд албаны дотоод хурлын дараа Нийгмийн аюулгүй байдлын яамнаас лхагва гарагийн үдээс хойш Интерполын дарга асан Мэн Хунвэйгийн хортой үйлдлийг бүрэн устгах шаардлагатай. Үргэлжлүүлэн албаны бусад хүмүүсийг ч шалгана” гэсэн мэдэгдэл гаргажээ.
Өнгөрөгч оны 10 дугаар сард Интерполын дарга асан Мэн Хунвэй БНХАУ руу явснаасаа хойш сураггүй болж, сүүлд огцрох хүсэлт гаргасан гэж Интерпол мэдээлж байсан.
Харин Хятадын дарга Ши Жиньпин Европод хийсэн гурван өдрийн айлчлалын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятад дахь хүний эрхийн асуудлаар яриа өрнүүлсэн байна.
Энэ уулзалтын дараа Хятадын Засгийн газар Францад төвтэй олон улсын эрэн сурвалжлах байгууллага Интерполын дарга асан Мэн Хунвэйд ял тулгахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.
БНХАУ төрийн өндөр албаны хүмүүсээ дахин шалгана | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.