
Саудын Араб улсад зэвсгийн экспортод тавьсан хоригийг ирэх намар хүртэл сунгалаа. Энэ талаар Германы сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдлээ.
Германы канцлер Ангела Меркель сайд нартайгаа энэ асуудлыг хэлэлцсэний эцэст ирэх есдүгээр сарын 30-ныг хүртэл хоригийг сунгахаар болсон байна.
Германы засаг захиргаанаас Саудын Араб улсад зэвсэг нийлүүлэхгүй байх тухай шийдвэр нь Берлинийг Лондон, Паристай үл ойлголцоход хүргэсэн.
Берлиний зүгээс Саудын Араб улсад зэвсэг нийлүүлэхээс татгалзсан нь Саудын сэтгүүлч Жамаль Хашоггийг харгис хэрцгийгээр хөнөөсөнтэй холбоотой юм.
Саудын Арабын зэвсгийн экспортод тавьсан хоригийг ирэх намар хүртэл сунгалаа | ||
Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.