
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "Брексит"-ийн баримт бичгийг хэсэгчлэн санал хураалт явуулах гэж байна. Гэхдээ тэрбээр Европын холбоотой тохиролцоонд хүрээд байгаа хоёр төрлийн бичиг баримтаас хуулиар дагаж мөрдөх хатуу баримт болох Европын холбооноос гарах гэрээгээр санал хураалт явуулах хүсэлт гаргаж буй юм байна.
Тиймээс энэ удаа явуулах санал хураалт "Брексит"-ийн асуудлаар бүрэн хэмжээний санал хураалт биш гэсэн үг юм. Ингэснээр Британийн Ерөнхий сайд "Брексит"-ийн гэрээг хоёр хэсэг маргаан болгохыг хүсч байна гэж зарим ажиглагч тайлбарлаж байна.
Их Британи Европын холбооноос гарах асуудлаарх эхний баримтыг хэлэлцсэний дараа хоёр талын цаашдын харилцааны талаарх гэрээний нөгөө хэсгийг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэсэн үг юм.
Гэхдээ Тереза Мэйгийн энэ төлөвлөгөө биелэх эсэх нь тодорхойгүй байна. Сөрөг хүчний Хөдөлмөрийн намаас ч, Ардчилсан эвлэлийн намаас ч, баасан гарагт явуулах санал хураалтад эсрэг санал өгч, Европын холбооноос гарах гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна.
Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин “Мухар сохроор "Брексит" хийхэд хүрэх учраас Европын холбооноос гарах гэрээг Их Британи Европын холбооны харилцааны асуудлаарх тунхаг бичгээс салгах боломжгүй” гэсэн байна.
Лиссабоны гэрээний 50 дугаар заалтаар Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс өнөөдөр Европын холбооноос гарах байсан. Энэ асуудлыг талууд авч хэлэлцээд Британийн хууль тогтоогчид "Брексит"-ийн гэрээг хүлээн зөвшөөрч баталж өгвөл тавдугаар сарын 22-нд, үгүй бол дөрөвдүгээр сарын 12-нд Их Британи Европын холбооноос гарахаар болгож хугацааг сунгаад байгаа юм.
Тереза Мэй "Брексит"-ийн баримт бичгийг хэсэгчлэн санал хураалт явуулна | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.