Шууд Chart

Жайр Болсонару Иерусалемийн асуудлаарх амлалтаа өөрчиллөө

2019-03-29 14:05:23

Долоо хоногийн сүүлчээр Израйльд айлчлах Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонару, Иерусалимд Элчин сайдын яамаа шилжүүлнэ гэдэг амлалтаа өөрчилсөн байна. Тэрбээр пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Бразилийн Засгийн газар Иерусалимд Элчин сайдын яамаа шилжүүлж аваачихын оронд тэнд бизнес төв байгуулж магадгүй” гэж хэлжээ.

“Израйль бол бие даасан улс. Хэрэв та бүхэн нийслэлийнхээ асуудлыг шийдчихвэл бид тэр дагуу шийднэ” гэж Жайр Болсонару Израйлийн хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Уг нь тэрбээр өнгөрөгч 11 дүгээр сард сонгуулийн компанит ажлынхаа үеэр "Тель Авив"-аас Иерусалем руу Элчин сайдын яамаа шилжүүлэхээр төлөвлөж байна” гэж "твиттер"-т мэдэгдэж байсан юм. Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хувьд Бразилийн шинэ Ерөнхийлөгч Элчин сайдын яамаа шилжүүлнэ гэдэгт ихээхэн найдлага тавьж байгаагаа өмнө нь Бразил улсад айлчилж байхдаа илэрхийлсэн ч, өнөөг хүртэл тийм шийд гараагүй байна.

Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонару ирэх сарын 9-нд болох Израйлийн парламентийн сонгуулийн өмнө энэ ням гарагт Израйльд айлчлахаар төлөвлөж байгаа юм. Энэ үеэр Жайр Болсонару, Бенжамин Нетаньяху хоёр албан ёсны уулзалт хийж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жайр Болсонару Иерусалемийн асуудлаарх амлалтаа өөрчиллөө  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй