
Украйн улс эрчим хүчний салбарт бүрэн бие даана гэж Петро Порошенко мэдэгдлээ. Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко телевизэд ярилцлага өгөхдөө “Хэрэв бид 2019 оны эргэлт буцалтгүй үйл явдлыг давж чадвал Украйн улс эрчим хүчний салбарт бие даасан улс болж, хийн түлшний импортоо зогсоох болно. Сонгууль чөлөөтэй, шударга, ил тод болж, бидэнд Оросын эзэнт гүрэн Зөвлөлтийн бүрэлдэхүүнд буцахгүй байх эргэлтгүй үйл явдлыг давж гарах, урагшлах боломж олгоно” гэжээ.
Тэрбээр өмнө нь Украйны Ерөнхийлөгчийн болон парламентийн сонгуулийн тухай ярихдаа эргэлтгүй үйл явдал гэдэг нэр томьёо ашиглаж, Европыг дэмждэг гэдгээ илэрхийлсэн.
Үүнээс гадна улс орон нь хуучин Зөвлөлтийн байр сууриндаа хэзээ ч эргэж очихгүй гэж баталж байсныг Оросын хэвлэлд дурджээ. Украйны хийн түлш тээвэрлэх компанийн мэдээлснээр тус улс 2018 онд дан ганц Европоос 10.6 тэрбум куб/метр хийн түлш авсан байна.
2015 онд ОХУ-аас авдаг хийн импортоо зогсоож, оронд нь Европоос авдаг болсон юм. Украйны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байгаа бол ирэх аравдугаар сард парламентийн сонгууль болно.
Петро Порошенко: Украйн улс эрчим хүчний салбарт бүрэн бие даана | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.