
Их Британи улс өчигдрөөс эхлэн аялал жуулчлалын болон бизнесийн олон удаагийн визний хураамжаа нэмэгдүүллээ. Энэ тухай Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цагаачлалын хяналтын газраас мэдээлсэн байна.
Тухайлбал, зургаа хүртэл сарын хугацаатай олон удаагийн визний хураамж 93-95 фунт болж нэмэгдсэн бол хоёр жил хүртэлх хугацааны виз 350-361, тав хүртэл жилийнх 636-655 фунт болжээ. Харин 10 хүртэл жилийн хугацаатай виз өмнө нь 798 фунт байсан бол өчигдрөөс эхлэн 822 фунт боллоо. Сургалт, эмчилгээний виз ч мөн нэмэгджээ.
Их Британи улсад өнгөрсөн 2018 онд жуулчдын тоо дөрвөн хувиар буурч, 37.8 сая болсон байна. Түүнчлэн өнгөрөгч онд тус улсад жуулчдын гаргасан зардал долоон хувиар буурч, 22.7 тэрбум фунт болжээ.
Их Британи аялал жуулчлалын болон бизнесийн олон удаагийн визний хураамжаа нэмэгдүүллээ | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.