Шууд Chart

“Бойнг 737 МAX8” онгоцны ослоор нас барсан иргэний ар гэрийнхэн шүүхэд ханджээ

2019-03-30 17:00:00

“Этиопиан Эйрлайнес” компанийн онгоцны ослоор амиа алдсан Руанда улсын иргэн Жексон Мусоний ар гэрийнхэн “Бойнг” компанийг Чикаго дахь холбооны шүүхэд өгсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. 

Амиа алдсан хүний ар гэрийнхэн “Бойнг” компанийг нислэгийн хяналтын автомат системийн төсөлдөө алдаа гаргасан гэж үзэж, компаниас нөхөн олговор олгохыг шаарджээ.

Энэ нь гуравдугаар сарын 10-нд Этиоп улсад осолдсон “Этиопиан Эйрлайнес” компанийн “Бойнг 737 МAX8” загварын ослоос хойших шүүхийн анхны нэхэмжлэл болж байна. Энэ онгоцны ослын улмаас Этиоп улсад 157 хүн амиа алдсан юм. Одоогоор ослын шалтгаан тогтоогдоогүй байна.

Нийтэлсэн: Mонголын радио

“Бойнг 737 МAX8” онгоцны ослоор нас барсан иргэний ар гэрийнхэн шүүхэд ханджээ   
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй