Шууд Chart

Олимпиадад түрүүлсэн 2 сурагчид БНСУ-ын их сургуульд суралцах эрхийн бичиг гардуулжээ

2019-04-03 10:00:14

Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа орон даяар үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Түүх, нийгмийн ухааны олимпиад Мандал сумын ЕБС-ийн гуравдугаар бүрэн дунд сургуульд  амжилттай болж, өндөрлөлөө. Нийт 66 багш, 34 хүүхэд өрсөлдсөн энэхүү олимпиадын Нийгмийн багш нарын төрөлд Сүхбаатар сумын дөрөвдүгээр сургуулийн багш Б.Мягмарсүрэн нэгдүгээр байр, Алтанбулаг сумын багш Э.Янжмаа хоёрдугаар байр, Сүхбаатар сумын багш Ц.Алтан-Өлзий гуравдугаар байрыг эзэллээ.  

Сурагчдын төрөлд Сүхбаатар сумын зургаадугаар сургуулийн сурагч Б.Ариунзаяа тэргүүн байр эзэлж, хоёрдугаар байрыг Мандал сумын нэгдүгээр сургуулийн сурагч Э.Цэнгэг, гуравдугаар байрыг Сүхбаатар сумын зургаадугаар сургуулийн сурагч Т.Чинхүслэн нар эзэллээ.  

Харин Түүхийн багш нарын олимпиадад Орхонтуул сумын хоёрдугаар сургуулийн багш А.Нямдаваа тэргүүн байр эзэлж, хоёрдугаар байрыг Мандал сумын хоёрдугаар сургуулийн багш Б.Энхмэнд, гуравдугаар байрыг Сүхбаатар сумын зургаадугаар сургуулийн багш Л.Оюунтуяа нар эзлэв. 

Сурагчдын төрөлд нэгдүгээр байрт Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийн сурагч Г.Энхзул шалгарч, хоёрдугаар байрт Сайхан сумын сурагч Ч.Мөнхтуяа, гуравдугаар байрт Сүхбаатар сумын сурагч Б.Хишигбаяр шалгарлаа. 

12 дугаар ангийн Түүх, нийгмийн хичээлийн олимпиадад тэргүүн байрт шалгарсан хоёр сурагчид зохион байгуулагч сургуулийн зүгээс БНСУ-ын Шинхан их сургуульд төлбөрийн 50 хувийн хөнгөлөлтөөр суралцах эрхийн бичиг гардуулсан байна. 


Олимпиадад түрүүлсэн 2 сурагчид БНСУ-ын их сургуульд суралцах эрхийн бичиг гардуулжээ   
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй