Шууд Chart

С.Амарсайхан: Мэргэжлийн байгууллагууд асуудлын зовлон тоочих биш шийдэл, гарц ярих хэрэгтэй

2019-04-02 20:39:22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр буюу ням гарагт  Нийтийн тээврийн газар, Тээврийн замын цагдаа, НАЗХГ-ын удирдлагуудтай уулзаж түгжрэлийг хэрхэн яаж бууруулах, ямар зохицуулалт хийх, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан орчин бүрдүүлэх зэрэг асуудалтай  холбоотой уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар:

  • Зарим тодорхой замын эгнээг хөрвөх чадвартай болгох
  • Нийтийн тээврийн маршрутыг богино эргэлтээр явуулах
  • Зарим нэг түр зогсох тэмдгийг цагийн хязгаартайгэрэ хэрэгжүүлэх
  • Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах орчин бүрдүүлэх
  • Босоо болон хэвтээ тэмдэг тэмдэглэгээг засаж сайжруулах, угааж тодруулах
  • Замыг тэмдэг тэмдэглэгээг тоолж, олон улсын жишигт нийцсэн нэг стандартад нийцүүлэх
  • Авто худалдааны төвүүд болон байгууллагын зогсоолуудын зохицуулагчтай болгох давхар зогсоолын ерөнхий төлөвлөгөө гаргах
  • Хувиараа такси үйлчилгээнд явах иргэдийг бүртгэж, насжилт өнгө үзэмжийн шаардлага тавьж нэгдсэн ялгагдах тэмдэг, тоолуур зэргийг зохион байгуулах
  • Ачилт түгээлт хийж буй компаниуд холбогдох дүрэм журмыг мөрдөн ажиллах зэрэг ажлуудыг ажлын хэсэг байгуулж 6-р сарын 1-ний дотор хэрэгжүүлж дууссан байх үүрэг чиглэлийг  гаргалаа.

Эдгээр ажлууд хэрэгжснээр  авто замын түгжрэл тодорхой хэмжээгээр  буурах,  замын тэмдэг тэмдэглэгээ нэгдсэн стандарттай болох давуу талтай юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Улсын ажлыг албан өрөөнөөс удирдахгүй, ажил хариуцсан газрууд бие биедээ асуудлаа чихэх биш нийтийн эрх ашгийн төлөө эрхэлсэн ажилдаа эзэн болж ажиллах,  дараагийн уулзалтаар мэргэжлийн байгууллагууд ажил асуудлынхаа зовлон тоочих биш, шийдэл гарц ярьж орж ирэх хэрэгтэй” байна гэв.


С.Амарсайхан: Мэргэжлийн байгууллагууд асуудлын зовлон тоочих биш шийдэл, гарц ярих хэрэгтэй  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй