Шууд Chart

“Байды юу өгүүлэв ...” үзэсгэлэн маргааш хөшгөө хаана

2019-04-03 10:51:50

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды “Байды юу өгүүлэв ...” нэртэй шог зургийн үзэсгэлэнгээ Уран зургийн галлерейд нээжээ. Шог зураг нь альваа зүйлийг шүүмжлэхээс гадна ухаарал өгөх зорилготой хэмээн үзэсгэлэнгийн эзэн хэлж байлаа.

Мөн шог зураг нь тухайн нийгэм, цаг үеийн эмзэг сэдвийг хөндөн, хүн ба хүний амьдралын хөгтэй дүр төрхийг хошин хэрнээ, ёж шүүмжлэлт байдлаар илэрхийлж, нийгэм, улс төр, цаг үеийн толь болж байдаг билээ.

“Байды юу өгүүлэв ...” үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг хуучны зургуудаас гадна уран бүтээлчийн сүүлийн үеийн бүтээлүүдийг нэг дор дэлгэн олны хүртээл болгож буйгаараа онцлог байлаа.

Үзэсгэлэн энэ сарын 4 хүртэл үзэгч олныг шог зургийн ертөнцөөр аялуулах болно.

 



















Нийтэлсэн: У.Баярсайхан

“Байды юу өгүүлэв ...” үзэсгэлэн маргааш хөшгөө хаана   
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй