Шууд Chart

“Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-04-05 11:16:52

ХААН банкны нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч ХААН банк сангаас Монголын урлагийн зөвлөл (МУЗ) болон АНУ дахь Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран ХААН банкны гүйцэтгэх захирал, МУЗ-ийн дэд тэргүүн агсан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулсан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс санаачлан зарлаж, хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жилд нэг шилдэг уран бүтээлчийг шалгаруулж, олон улсын томоохон үзэсгэлэн, наадамд оролцуулах тэтгэлэг олгодгоороо онцлог юм. Энэ жилийн тухайд “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан

Түүнчлэн тэтгэлгийн хүрээнд шилдэг уран бүтээлчийн Нидерланд руу зорчих замын зардал, байр, унааны зардлыг бүрэн хариуцна. “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн энэ жилийн онцлог нь дуу авианы урлаг буюу Sound art & sound installation төрлөөр бүтээл туурвидаг, 25-45 насны мэргэжлийн уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаад буй. Сонгон шалгаруулалтад өгөх бүтээл нь 2018 оноос хойш бүтээгдсэн, бүрэн гүйцэтгэлтэй байх төдийгүй тухайн уран бүтээлч өөрийн дэлгэрэнгүй намтар, бүтээлийнхээ ерөнхий танилцуулгыг англи хэл дээр бичиж ирүүлэх ёстой аж.

Өргөдлийг холбогдох материалын хамт ирэх зургаадугаар сарын 3-ны өдрийн дотор culture@artscouncil.mn хаягаар хүлээн авна. Шалгаруулалтыг ХААН банк сан болон Монголын урлагийн зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэж, дүнг зургаадугаар сарын 11-нд олон нийтэд зарлах аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй