Шууд Chart

Бээжингийн кино наадам энэ сарын 13-20-нд болно

2019-04-05 14:42:50

Бээжин хотын олон улсын кино наадам энэ сарын 13-20-нд урд хөршийн нийслэлд болно. Өдгөө ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил Хятадын боловсролын салбарын 70 жилийн ойг тохиолдуулан “Эх орон” сэдвийн хүрээнд болох аж. Тус кино наадмын үндсэн хөтөлбөр нь нээлт уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, олон нийтэд зориулсан үйл ажиллагаа, хаалтын ёслол зэрэг долоон үндсэн хэсгээс бүрдэх юм байна.

Дээрх олон улсын кино наадмын дээд шагнал буюу “Тэнгэрийн сүм”-ийн төлөө эцсийн  шатны шалгаруулалтад 15 кино өрсөлдөхөөр болжээ. Үүнээс гадна шүүгчдийн зөвлөлөөс санал болгосон бусад дэлгэцийн бүтээлийг тус хотын 30 гаруй кино театраар үзэгчдэд хүргэнэ.

Сонирхуулахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бээжингийн кино наадам энэ сарын 13-20-нд болно  
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй