Шууд Chart

Гаалийн татвар ногдуулах бүтээгдэхүүнүүдийн урьдчилсан жагсаалтыг гаргажээ

2019-04-09 12:11:35

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Европын холбооны авто үйлдвэрлэлдээ тэтгэмж олгодгийн хариу арга хэмжээ болгож, гаалийн татвар ногдуулах бүтээгдэхүүнүүдийн урьдчилсан жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Худалдааны төлөөлөгчийн газрын сайтад байршуулсан байна.

“Дэлхийн худалдааны байгууллагаас Европын холбооны “Эбас” компанидаа олгодог тэтгэмжийг АНУ-д сөргөөр нөлөөлдөг гэж нэг бус удаа мэдээлж байсан. Өнөөдөр АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Европын холбоог тэтгэмжээ зогсоох хүртэл гаалийн нэмэлт татвар ногдуулж болох Европын холбооны бүтээгдэхүүнүүдийг тогтоох үйл явцаа эхэлж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Дэлхийн худалдааны байгууллагын Маргаан шийдвэрлэх газраас 2008 онд Европын холбоо болон түүнд багтдаг Франц, Герман, Испани, Их Британи гэсэн дөрвөн улс “Эбас” онгоц үйлдвэрлэх корпорацид хууль бусаар тэтгэмж олгосон болохыг баталсан билээ. АНУ, Европын холбоо хоорондын Дэлхийн худалдааны байгууллага дахь маргаан 2004 оноос хойш үргэлжилж байгаа юм. АНУ-ын зүгээс Европын холбооны гаргасан тэтгэмжээс болж жил бүр 11.2 тэрбум ам.доллар алдаж байна гэж хохирлоо тооцжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Гаалийн татвар ногдуулах бүтээгдэхүүнүүдийн урьдчилсан жагсаалтыг гаргажээ  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй