
Казакстаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Токаев ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ. Казакстаны Ерөнхийлөгчийн ажлын албанаас энэ тухай мэдэгдэж, Касим Жомарт Токаев мягмар гарагт мэдэгдэл хийнэ гэсэн байна.
Зарим хэвлэлүүдэд энэ мэдээллийг Казакстаны дараагийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбон бичиж байна. Учир нь газрын тос экспортлогч энэ улс Ерөнхийлөгчийн сонгуулиа хугацаанаас нь өмнө явуулна гэсэн таамаг гараад байгаа юм.
Гэхдээ Ерөнхийлөгчийн ажлын албанаас Касим Жомарт Тoкаевийн хийх мэдэгдлийн агуулгыг зарлаагүй байна. Орон нутгийн цагаар 13:00 цагт хийх энэ мэдэгдлийн дараа тэрбээр дотоодын улс төрийн асуудлаар улс төрийн намуудын удирдлагууд, төрийн удирдах албаны хүмүүстэй уулзах юм байна.
Казакстаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касим Жомарт Токаев мэдэгдэл хийнэ | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.