
Иран улс Америкийн цэргүүдийг террорист байгууллагуудын жагсаалтад орууллаа. АНУ Ираны Хувьсгалт гвардыг "террорист байгууллага" гэж зарласны хариу болгож Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр АНУ-ыг “террористуудын Засгийн газар”, Америкийн байлдааны үүрэг гүйцэтгэдэг цэргийн командлалыг “террорист бүлэг” гэж зарлалаа.
Ингэхдээ Ираны удирдагчид “Америкийн байлдааны үүрэг гүйцэтгэдэг Сентком гэдэг цэргийн командлал баруун Азид Америкийн түрэмгий бодлогыг гүйцэлдүүлж, гэм зэмгүй Ираны ард иргэдийг төдийгүй Иран гаралгүй хүмүүсийн амьдрал, Ираны үндэсний аюулгүй байдалд аюул учруулдаг” гэж буруутгажээ.
Йемен улсад энгийн хүн ардыг хороож байгаа явдалд оролцдог гэж АНУ-ыг онцгойлон нэрлэсэн байна. Даваа гарагийн үдээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Хувьсгалт гвард буюу элитүүдийн цэргийн нэгжийг "террорист байгууллага" гэж тооцох болсноо зарласан байна. Үүнийг Ираны талаас шүүмжилж хариу арга хэмжээ авна гэж мэдэгдээд байсан юм.
Иран улс АНУ-ын цэргүүдийг “террорист бүлэг” гэж зарлалаа | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.