Шууд Chart

Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээгээ сунгав

2019-04-09 15:27:19

Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээгээ сунгалаа. Ираны хүний эрхийн нөхцөл байдлын улмаас Европ тус улсын эсрэг тавьсан хориг шахалтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 13 хүртэл нэг жилээр сунгалаа гэж өчигдөр мэдэгдлээ.

Хоригоор Ираны төрийн албаны 82 хүн, байгууллагын хөрөнгийг царцаах, АНУ-д нэвтрүүлэхгүй байх зэрэг шийдвэрүүд багтаж байгаагаас гадна хавчин хяхах, мөн харилцаа холбоог тагнаж шалгах зорилгоор ашиглаж болзошгүй техник хэрэгслүүдийг Иранд нийлүүлэхгүй байх зэрэг арга хэмжээ багтаж байгааг Европын холбоо мэдэгдэлдээ дурджээ.

Эдгээр арга хэмжээг Европын холбоо 2011 онд Ираны эсрэг хориг шахалт болгон тавьж эхэлснээсээ хойш жил бүр шинэчлэх болсон юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээгээ сунгав  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй