Шууд Chart

Владимир Гройсман: Украин улс өрөндөө баригджээ

2019-04-09 16:33:39

"Украин улс өрөндөө баригджээ" гэж Украины Засгийн газрын тэргүүн Владимир Гройсман мэдэгдлээ. Тэрбээр “Бид энэ мөнгийг өгөх ёстой” гэж хэлснийг “РИА Новости” агентлаг дамжуулсан байна.

Улсынхаа гадаад өрийг барагдуулахын тулд Украины нийт төсвийн гуравны нэгийг зарцуулахаас өөр аргагүй гэж Владимир Гройсман хэлсэн юм. Украины улсын өрийг мэргэжлийн, чанартай байдлаар удирдан зохицуулах нь тус улсын тогтвортой байдлын асуудал гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, өр багасах ёстой” гэжээ.

Киевийн өрийн хэмжээ 2016 оноос хойш буурсаар өдгөө “аюулгүйн хязгаар”-т хүрсэн гэж баталж байгаа. Украин улс өнгөрөгч 2018 оны 12 дугаар сард Дэлхийн банкнаас баталгаа гаргуулж, 349 сая еврогийн зээл авсан билээ. Мөн тухайн сард Олон улсын валютын сангаас 1.4 тэрбум ам.долларын зээл авсан юм.

Харин “Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөөх нам”-аас Украины Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Юрий Бойко “Украины иргэн бүр Олон улсын валютын сан”-д 2000 орчим ам.доллар төлөх өрөнд орсон” гэж мэдэгдсэн билээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Гройсман: Украин улс өрөндөө баригджээ  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй