Шууд Chart

Их Британийн парламент "Брексит"-ийг зургаадугаар сарын 30 хүртэл хойшлуулав

2019-04-09 17:24:14

Их Британийн парламент "Брексит"-ийг зургаадугаар сарын 30 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг хоёр танхим хоёулаа баталсан байна.

Энэ шийдвэрийн дагуу Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй дөрөвдүгээр сарын 9-нд парламенттай тодорхой асуудлаараа зөвшилцөөд, дараа өдөр нь Европын холбооноос "Брексит"-ийг хойшлуулах асуудлаар ээлжит бус дээд хэмжээний уулзалт явуулах хүсэлт гаргах ёстой.

Европын холбооны хувьд Их Британид аль болох их хугацаа өгч, Европын холбооноос гарах хугацааг нь бүтэн жилээр хойшлуулахыг эрмэлзэж байгаа юм.

2016 онд Их Британид болсон Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах асуудлаарх бүх нийтийн санал хураалтад иргэдийн 51.9 хувь нь дэмжсэн санал өгсөн. Ингэснээр энэ оны гуравдугаар сарын 29-нд тус улс бүрэлдэхүүнээс гарахаас өөр аргагүй болсон юм. Харин гуравдугаар сарын 21-нд Европын холбооны 27 улс дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 12, эсвэл тавдугаар сарын 22 гэсэн хоёр боломжит хувилбараар "Брексит"-ийг хойшлуулах асуудлыг дэмжсэн.

Ингэхдээ Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн санал болгосон гэрээг парламентаар дэмжсэн тохиолдолд тавдугаар сарын 22-нд гарах боломжтой гэжээ. Харин гуравдугаар сарын 29-нд Их Британийн парламент энэ гэрээг хүлээн аваагүй тул Их Британи улс дөрөвдүгээр сарын 12-ноос өмнө эвслийг орхихоос өөр аргагүй болоод байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Их Британийн парламент "Брексит"-ийг зургаадугаар сарын 30 хүртэл хойшлуулав  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй