
Израилийн парламентийн сонгууль болж байна. Орон нутгийн цагаар өглөө 07:00-д эхэлсэн сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусна. Израилийн "Хареез" сонинд бичсэнээр Бенжамин Нетаньяху өглөө сонгууль эхлэхээс өмнө Иерусалемийн хуучин хотод байдаг Еврейн сүмийн нэг хэсэг болсон эртний Буракийн хананд очиж сүслэн залбирч, заншлын дагуу хүслээ бичиж хананд байрлуулжээ.
Израилийн ард иргэд, ажиглагчид энэ удаагийн сонгуулийг Ерөнхий сайдынх нь талаарх санал асуулга гэж хэлцгээж байна. Учир нь Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг тав дахь удаа сонгогдох эсэхийг энэ сонгууль шийдэж байгаа юм. Хэрэв тэрбээр энэ удаагийн сонгуулийн дүнд Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн суух болвол Израилийг үндэслэгч анхны Ерөнхий сайд Давид Грюнээс ч урт хугацаагаар Израилийг удирдана.
Өнгөрөгч долоо хоногт явуулсан сонгуулийн өмнөх санал асуулгаар түүний удирдаж буй Ликуд намын бүлэг, хүчтэй өрсөлдөгч гэгдэж байгаа Израилийн цэргийн генерал, улс төрч Бени Ганцийн тэргүүлж буй “Цэнхэр, цагаан” намын бүлэгтэй ойролцоо суудал авахаар байсан байна.
Тодруулбал, "Кнессет"-д Бенжамин Нетаньяхугийн барууны баримжаатай бүлэг 66 суудал, зүүний баримжаатай намууд 54 суудлын дэмжлэгийг сүүлд явуулсан санал асуулгаар авсан байна.
Израилийн парламентийн сонгууль болж байна | ||
Үзсэн: 570 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.