
Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару үйл явдал өөрөөр эргэвэл Венесуэл улс руу зэвсэгт дайралт хийх асуудлаар парламенттайгаа зөвшилцөнө гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Бид Венесуэл улсыг шинэ Куба, эсвэл Умард Солонгос болгох учиргүй” гэж радио станцад өгсөн ярилцлагадаа дурджээ. Одоогийн байдлаар Бразил улс АНУ-тай хамтран Венесуэлийн армийг хагалан бутаргахад чиглэсэн ажил явуулж байна гэж тэрбээр хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро гадаадын ямар нэгэн интервенцийн нөлөөгөөр суудлаасаа түлхэгдэн унасан тохиолдолд Засгийн эрхэнд хэн гарч ирэхээс үл хамааран тус улсад Ерөнхийлөгчийн дэмжигчдийн зохион байгуулсан партизаны дайн дэгдэнэ гэж Жаир Болсонару хэлсэн байна.
Венесуэл улсад өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болж, Николас Мадуро ялалт байгуулсан юм. Харин парламентийн дарга Хуан Гуайдо сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарласан.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Си-Би-Эс” телевизэд хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа Америкийн цэрэг дайчдаа Венесуэл улс руу илгээх боломжийг АНУ-ын засаг захиргаа судалж байгаа гэж мэдэгджээ.
Гэхдээ тэрбээр ямар тохиолдолд цэрэг дайчдаа Венесуэл улс руу илгээх вэ гэсэн асуултад хариулахаас татгалзсан юм.
Жаир Болсонару: Бид Венесуэл улсыг шинэ Куба, эсвэл Умард Солонгос болгох учиргүй | ||
Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.