
Израиль улсад парламентийн ээлжит бус сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Сонгогчдыг санал авах байрнаас гарч ирсний дараа авсан санал асуулгаар Бенжамин Нетаньяхугийн тэргүүлдэг эрх баригч “Ликуд” нам парламентад 36 суудал, харин цэргийн дарга асан, “Цагаан-цэнхэр альянс” намын тэргүүн Бени Ганц 37 суудал авсан байх магадлалтай байна.
Энэ мэдээллээс үзэхэд, томоохон намуудаас нэг нь дангаараа Засгийн газар бүрдүүлэх хэмжээний суудал авч чадаагүй бололтой. Тиймээс том намууд жижиг намуудтай нэгдэж, эвсэл бүрдүүлэх магадлал өндөр байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар Бенжамин Нетаньяху өөр намуудтай тохиролцох замаар Ерөнхий сайдын суудлаа тав дахь удаагаа хадгалж үлдэж магадгүй байгаа юм. Гэхдээ Израилийн өнгөрсөн сонгуулиудад сонгогчдыг санал авах байрнаас гарч ирсний дараа авсан санал асуулга саналын хуудасны дүнтэй зөрсөн тохиолдол гардаг.
Сонгуулийн албан ёсны үр дүнг тун удахгүй зарлах юм байна. Харин мягмар гарагийн шөнө хоёр намын удирдагч хоёулаа ялалт байгуулснаа зарлажээ.
Бенжамин Нетаньяху, Бени Ганц нар өөрсдийгөө ялалт байгуулсан гэж зарлажээ | ||
Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.